Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүнд салбараа төлөөлөн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж ажиллаж байгаа бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.2-т заасанчлан “...салбарын ХХДХ нь улсын ХХДХ-г 1,7 дахин нэмэгдүүлж” 1,700,000 төгрөг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийн 3.2-т заасанчлан “...салбарын ХХДХ нь улсын ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлж” 2,000,000 төгрөгөөр мөрдөгдөх юм.

Мөн Эрчим хүчний салбарт хамаарах ажил хаялттай холбоотой зохицуулалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 28.5-д заасан “Цахилгаан, дулааны эрчим хүчний аж ахуйн нэгж, байгууллагаас хүн амд үзүүлэх үйлчилгээний хэмжээ”-г 50-иас доошгүй хувиар тусгасан байсныг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороонд хүргүүлсэн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны саналын дагуу 30-аас доошгүй хувь байлгахыг МҮЭ-ийн холбоо дэмжиж батлууллаа.

