МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай Хамтын хэлэлцээр байгуулан, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалан батжуулж ажилладаг билээ.

Хэлэлцээрийн талууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026- 2027 оны Хамтын хэлэлцээрийг байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлж, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр манлайлан ажилласан шилдэг байгууллагаар “Оюу толгой” ХХК болон “Багануур” ХК-ийг шалгаруулсан юм.

