Сургалтыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж нээж, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд ҮЭ-ийн сонгуультнуудад амжилт хүсч үг хэллээ.


МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээр”, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Эрчим хүчний салбарын 2026-2027 оны /тариф/-ын хэлэлцээр”-ийг тус тус танилцуулж, хэлэлцээрт тусгасан заалтуудыг байгууллагын Хамтын гэрээнд хэрхэн тусгаж хэрэгжүүлэх талаар ҮЭ-ийн сонгуультнуудад зөвлөмж өгч, оролцогчдын асуултад хариулт өгөв.


Салбарын ҮЭ-ийн холбооны Дотоод асуудал, сургалт хариуцсан мэргэжилтэн А.Нямсүрэн “Сонгуульт ажилтны ёс зүй”, Хөдөлмөрийн хяналт, хуулийн мэргэжилтэн Д.Билгүүн “Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжуудаас”, Санхүү, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ “ҮЭ-ийн татвар, санхүү” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Сургалтад 21 аймгийн нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, уул уурхайн салбарын гишүүн байгууллагуудын 80 гаруй ҮЭ-ийн сонгуультан хамрагдав.

