Уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч МҮЭ-ийн холбоотой хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаа хэлэв. Мөн 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэн батлахад МҮЭ-ийн холбооны хүчин зүтгэл их байсныг тэмдэглэв. Ирэх сарын эхээр зохион байгуулах цар тахлын эсрэг төр, хувийн хэвшлийн зөвлөгөөнд МҮЭ-ийн холбоо оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллаж байсныг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэмдэглэлээ. Түүний дотор дөрвөн төрлийн татварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг иргэдэд ээлтэй байдлаар шийдсэнд талархаж байдгаа илэрхийлэв. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахад хүчин чармайлт гаргасныг онцоллоо. Цаашид энэ хуулийн хэрэгжилтэд анхаарах, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ одоогийнхоос дордуулахгүй батлахыг хүсэв.
Уулзалтад МҮЭ-ийн холбоог төлөөлж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБ-ийн дарга Г.Адъяа, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан, ЭХГУУА-ны ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нарын төлөөллүүд оролцож МҮЭХ-ны төлөөлөл үндэсний бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, төрийн өмчит болон компаниуд ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг байх, Нийт ажилчдын цалин хөдөдмөрийн үнэлэмж нэмэгдүүлэх, төрийн гол үйлчилгээ үзүүлж буй Боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалинг улсын дунджид хүргэх, цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.