Эрчим хүчний салбарын нийт ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүддээ Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
ДэлгэрэнгүйСолонгосын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Чой Чеол Хо тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар айлчилж буй Солонгосын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Чой Чеол Хо тэргүүтэй төлөөлөгчдийг МҮЭ-ийн холбооны eрөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйМонгол, Солонгос хоёр орны эрчим хүчний салбарын ҮЭ-ийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2024 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Монгол Улсад ирж ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо болон ДЦС-3 ТӨХК “ДЦС-3” ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК УБДС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК АУЭХС ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК УБЦТС ТӨХК - UBEDN, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Монголросцветмет ТӨҮГ, Хөвсгөл эрчим хүч ХХК зэрэг салбарын найман байгууллагын ҮЭ-ийн хороодын дарга нар, ХАБЭА хариуцсан ажилтнуудын төлөөлөл болох 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 2024 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 5-ны өдрүүдэд Солонгос улсад зохион байгуулагдсан Олон улсын ХАБЭА-н үзэсгэлэн яармаг, сургалт семинарт оролцож, туршлага судлаад ирлээ.
Дэлгэрэнгүй2024 оны тавдугаар сарын 17-нд зохион байгуулагдсан МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ээлжит XI бага хурлын илтгэлийг та бүхэндээ хүргэе.
ДэлгэрэнгүйАНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг USAID болон Монгол Улсын Эрчим хүчний яамнаас хамтран 2024 оны зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдэд “Монголын эрчим хүчний салбарт жендэрийн эрх тэгш байдал (ЖЭТБ)-ыг сайжруулахад эрэгтэйчүүдийн мэдлэг ойлголт, дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх” сургалтыг зохион байгуулав. Эрчим хүчний салбарт ЖЭТБ-ыг сайжруулах нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд ямар үр өгөөжтэй талаар ялангуяа удирдах түвшний эрэгтэй ажилтнуудад зөв ойлголт өгөх, тэднийг ЖЭТБ-ыг сайжруулахыг дэмжигч, ментор болохыг дэмжих, эрэгтэйчүүдэд ажлын байран дээрээ тулгарч буй жендэрийн асуудлуудыг нээлттэй ярилцахад аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой тус сургалтад ЭХЯ-ны харьяа бүх үйлдвэр, компаниудын нийт 40 орчим удирдах шатны эрэгтэй ажилтнууд хамрагдсаны нэг нь МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүч хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат юм. Сургалтын онцлог, үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.
Дэлгэрэнгүй“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун, Зүүн, Төвийн гурван үйлдвэрийн ажилчдын төлөөлөл 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Налайх дүүрэг дэх Зүүн үйлдвэрт хуралдаж ҮЭ-ийн хороогоо шинэчлэн байгуулав.
Дэлгэрэнгүй“Эв эрдэнэ” цахим сэтгүүлийн энэ дугаараас та бүхэн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаарай.
ДэлгэрэнгүйЭрчүүд давамгайлсан, эмэгтэй хүнээр удирдуулах талаар өмнө нь хэн ч төсөөлж, ил биш ч гэлээ чанадын чанаддаа хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоог хоёр жилийн өмнөөс нэгэн гялалзсан бүсгүй удирдаж эхэлсэн нь Дуйнаахүүгийн Долгор! Ихэнх тохиолдолд хүн өөрөө амьдралынхаа замыг сонгодог бол энэ удаад Долгорыг зам нь өөрөө сонгосон юм шиг санагддаг. Тэр сонгогдсон! Түүний алдаа, оноо бүрээс Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхэлж яваа 80 мянган ҮЭ-ийн гишүүний, цаашлаад 80 мянган айл өрхийн амьдралын чанар шалтгаалж байгаа болохоор тэр одоо нэгэнт зогсох эрхгүй болжээ! Тиймдээ ч, зогсолтгүй урагшилж явна...
ДэлгэрэнгүйБНСУ-ын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны урилгаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөллүүд тус улсад туршлага судалж байна.
ДэлгэрэнгүйМҮЭ-ны холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, салбарын ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор нар “Оюу толгой” ХХК-ийн удирдлагын баг, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох “Оюу толгой” ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн тэргүүлэгчид болон гишүүдийн төлөөлөлтэй уурхайн талбайд уулзаж, хамтын гэрээ, цалин хөлс нийгмийн хамгааллын дүрэм журмын талаар санал солилцов.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны ээлжит XI бага хурал МҮЭСТО-нд 2024 оны тавдугаар сарын 17-нд амжилттай болж өндөрлөв.
Дэлгэрэнгүй