Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон УИХ-ын дарга, гишүүдэд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 8:00 цагаас эрчим хүчний салбарт Ажил хаялт зарласан тухай мэдэгдэл хүргүүллээ.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний салбарт Ажил хаялт зохион байгуулах гэж буйтай холбогдуулан МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир нар салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д очиж ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдэд мэдээлэл өгч ажиллалаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон тэргүүлэгчид МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир болон МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 8:00 цагаас эхлэн улс орон даяар зохион байгуулахаар товлоод буй эрчим хүчний салбарын ажилтнуудын Ажил хаялт, түүний бэлтгэл ажлын явцыг танилцуулж, мэдээлэл өглөө.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас эрчим хүчний салбарт 06 сарын 30-ны өдрийн 8:00 цагаас эхлэн Ажил хаялт зарлах шийдвэр гарсныг хуульд зааснаар ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 22-ны өдөр Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлага, тэргүүлэгчид тус холбооны анхны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Балжиннямтай уулзаж, эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаях гэж буйтай холбогдуулан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос МУУҮА-ийн дэд захирал П.Оюунбилэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээр"-ийн 3.2 дахь заалтыг үндэслэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгох нэмэлт өөрчлөлтийг баталж, бүртгүүлэн, мөрдүүлэх шаардлагыг хүргүүллээ.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүйн улмаас Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, улмаар жагсаал цуглаан зохион байгуулах, Засгийн газар, Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлэх зэргээр хууль тогтоомжийн дагуу үе шаттай арга хэмжээнүүдийг авч ажилласан ч яам, ажил олгогч талаас цалин нэмэгдүүлэх тодорхой санал бүхий хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Бага хурлын хооронд ҮЭ-ийн холбоог удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх хорооны IV хуралдааныг зарлан хуралдууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулж буй Эрчим хүчний салбарын сагсан бөмбөг, ширээний теннис, волейбол, шатар, и-спорт, олс таталт гэсэн 6 төрөлт Спортын их наадмын нээлт 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Дэлгэрэнгүй“САЛХИ ЭРГЭНЭ” сүлд дуу, түүний клипэнд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажилладаг энгийн хөдөлмөрчин олны ажил хөдөлмөрийн онцлогоос гадна тэднийг төлөөлөн хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалан ажилладаг салбарын ҮЭ-ийн холбооны ажлын онцлогийг орчин үеийн өнгө аяс, үг, аялгуу, дүр дүрслэлээр дамжуулан шингээж өгчээ.
ДэлгэрэнгүйЭрчим хүч, геологи, уул уурхайн салбарын мянга мянган ажилтны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж гишүүдийнхээ талархлыг хүлээн ажилладаг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Түүхт 30 жилийн ойн Баярын хурал 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр МҮЭСТО-нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд 2025 онд Говьсүмбэр, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Багануур дүүрэгт очиж, эрчим хүч, уул уурхайн компаниудын захиргаа, ҮЭ-ийн хороодтой хамтран ажилтнуудад үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж ажилласан билээ.
ДэлгэрэнгүйОлон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөө!” эв нэгдлийн жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох аймаг, салбар, нийслэлийн 35 холбоодоос нийт 10 мянга гаруй гишүүд оролцлоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд, мөн Монгол Улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороотой хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!" сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, дотоод асуудал, сургалт хариуцсан мэргэжилтэн А.Нямсүрэн, хөдөлмөрийн хяналт, хуулийн мэргэжилтэн Д.Билгүүн нар 2026 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс ХХК-д очиж ажиллалаа.
Дэлгэрэнгүй
















