2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Дэнрёкүсоорэний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бол энэ удаад Дэнрёкүсоорэний урилгаар салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Япон улсад ажиллаад ирлээ.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарын удирдлага, тэргүүлэгчид 2026 оны гуравдугаар сарын 19-нд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны зураглал хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардаж байна!
ДэлгэрэнгүйЭрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн Зуучлагч томилуулах хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зуучлагчаар Д.Нармандахыг томилсон юм.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээ хийх мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрчим хүчний яаманд хүргүүлснээр хэлэлцээр 2026 оны нэгдүгээр 08-ны өдөр эхэлсэн.
ДэлгэрэнгүйҮйлдвэрчний эвлэлийн талаас Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх санал бүхий албан бичгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийд хүргүүллээ.
Дэлгэрэнгүй2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны III хуралдаан амжилттай болж, салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, бодлого, зорилттой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн хэлэлцээр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн саналын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т зааснаар Хамтын хэлэлцээрийг хоёр талаар буюу Эрчим хүчний яам, Ажил олгогч нэгдэн нэг бүрэлдэхүүнтэйгээр ажилтны төлөөллүүдтэй байгуулах болсноороо онцлог юм.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гишүүн байгууллагуудын Эмэгтэйчүүд, Залуучуудын төлөөллийн хурлыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, гурван талын төлөөлөл гарын үсэг зурж ёсчлон баталлаа.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо “АЖИЛТНАА СОНСЪЁ” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хуульч М.Дэлгэржаргал нар Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны гурван талт Хамт /тариф/-ын хэлэлцээрийн дүгнэлтийн актад гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйМонголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит XXIV Их хурал МҮЭСТО-нд 2025 оны зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд болж, Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир МҮЭ-ийн холбооны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн харилцаанд ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гишүүн байгууллагуудын “Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комисс”-ын гишүүдийг чадавхжуулах зорилго бүхий сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
















