АНХАН ШАТНЫ ХОРООДЫН ИДЭВХТЭН СОНГУУЛЬТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сургалтад оролцогчдод МҮЭ-ийн холбооны хөдөлмөр, сургалт, судалгааны төвийн дарга Н.Мөнхтуул “Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, санхүү, тайлагналт”, Neuromed хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдийн сэтгэл заслын төвийн эмч Ц.Мөнхтуул “Ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлаас халшрах хам шинж” сэдвээр илтгэл тавив.

Мөн Монголын эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал О.Туяа “Бизнес ба хүний эрх” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдыг багаар ажиллуулж, эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллагсдад тулгарч буй саад бэрхшээлүүдийг төрөлжүүлэн ангилуулж, эдгээр асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааны талаар ярилцсан нь үр дүнтэй байлаа.