Европын Холбооны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХХХЭБГ-ын ахлах шинжээч Т.Мөнгөнцэцэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Ариунаа нар есдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн 8 дахь удаагийн форумд амжилттай оролцоод ирлээ.
ДэлгэрэнгүйМонголын уул уурхайн үндэсний ассоциаци, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран зохион байгуулсан “Уул уурхайн 7 хоног & МайнПро 2026” арга хэмжээний хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос “Хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”-уудад шагналыг гардуулав.
ДэлгэрэнгүйМҮЭ-ийн холбооноос 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж буй “Үйлдвэрчний эвлэлийн өдрүүд”-ийн хүрээнд “Нийгмийн түншлэл - Хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны есдүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн төв Ховдод Б.Батзаяа даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Ховд цахилгаан түгээх салбар”-ын ҮЭ-ийн хороо, П.Ган-Эрдэнэ даргатай “Ховд дулааны станц” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Ц.Энхзул даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний салбарын ҮЭ-ийн хороодод ажиллалаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан мэргэжилтнүүд баруун бүсийн эрчим хүчний салбарын гишүүн байгууллагуудад ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны 2026 оны уулзалт-зөвлөгөөн есдүгээр сарын 03-ны өдөр эхэлж, Бүх гишүүдийн төлөөллийн хурал 97.5 хувийн ирцтэйгээр хуралдан, ҮЭНХ-ны 2026 оны үйл ажиллагаа, гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтоо ярилцан, ҮЭНХ-ны ажиллах журмын шинэчилсэн найруулга болон санхүүгийн журмыг хэлэлцэн батлав.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж 2026 оны долоодугаар сард МУУҮА-ийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж буй З.Ган-Очирт баяр хүргэн амжилт хүсээд, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир болон удирдлагуудын хамт “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйХөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026 оны наймдугаар сарын 13, 17-ны өдрүүдэд тус тус хуралдаж, наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-г одоо мөрдөгдөж буй 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос шинээр сонгогдсон сонгуультнуудыг чадавхжуулах, анхан шатны хороодын үйл ажиллагааг сайжруулах, хоёр салбарын Хамтын хэлэлцээрийг сурталчлан таниулах зорилго бүхий сургалтыг “Багануур” ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хороотой хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбоо нь 2018 оноос хойш хамтын ажиллагаатай, эв санааны нэгдэлтэй ажиллаж, харилцан төлөөлөгчөө урьж, туршлага солилцож ирсэн билээ. Эрчим хүчний салбарын хөгжлөөрөө Зүүн өмнөд Азидаа тэргүүлдэг тус улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбоо нь нийт 100 мянга орчим гишүүнчлэлтэй томоохон байгууллага юм.
ДэлгэрэнгүйОлон улсын Хөдөлмөрийн байгууллага /International Labour Organization/-ын дэмжлэгтэйгээр ОУХБ-ын ITCILO болон IE University-гээс хамтран Итали улсын Турин хотноо 2026 оны долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулсан "Нүүрсний бүс нутгийн шударга шилжилтийн стратегийг хэрэгжүүлэх практик гарын авлагын сургалт - Workshop on the Practical Guide for Just Transition Strategies in Coal Regions" олон улсын сургалтад МҮЭ-ийн холбооны шугамаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж оролцоод ирлээ.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь БНСУ-ын Үндэсний цахилгаан эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд харилцан төлөөлөгчөө урьж, туршлага солилцож ирсэн билээ. БНСУ-ын Үндэсний цахилгаан эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбоо нь 38 салбар хороо, 291 салбар нэгжтэй, 18 мянган гишүүнчлэлтэй, 80 жилийн түүхтэй байгууллага юм.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр эхэлсэн ч хэлэлцээрийн талууд цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүйн улмаас МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, жагсаал цуглаан зохион байгуулах, Засгийн газар, Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлэх зэргээр бүтэн 6 сарын турш хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажилласаар, тэмцлийн эцсийн арга зам болох Ажил хаялтыг зохион байгуулах хэмжээнд хүрээд байсан билээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон УИХ-ын дарга, гишүүдэд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 8:00 цагаас эрчим хүчний салбарт Ажил хаялт зарласан тухай мэдэгдэл хүргүүллээ.
Дэлгэрэнгүй
















