Гишүүнээр элсэх
Үйлдвэрчний эвлэлийн гишүүн
Монгол улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, энэ дүрмийн хүрээнд эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцож буй Монгол улсын иргэн, мөн тус улсад хуулийн дагуу оршин сууж хөдөлмөрийн харилцаанд оролцож буй гадаадын иргэн тус салбарын ҮЭ-ийн гишүүн байж болно.
- ҮЭ-ийн гишүүнээр элсэх, гишүүнээс татгалзахдаа байгууллагынхаа ҮЭ-ийн хороонд хүсэлтээ бичгээр гаргаж ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэнэ.
- ҮЭ-ийн гишүүнээр элсэж, гишүүний татвараа төлж эхэлснээр ҮЭ-ийн гишүүн болно.
- ҮЭ-ийн холбооны гишүүд нэг загварын батлахтай байна.
- ҮЭ-ийн гишүүн нь өөр салбарын ҮЭ-ийн гишүүн байж үл болно.
Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний эрх
- ҮЭ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлого боловсруулахад оролцох, байр сууриа илэрхийлэх
- ҮЭ-ийн төлөөлөн удирдах байгууллагыг сонгох, тус байгууллагад сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах
- Үзэл бодол, нэр төр, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, хууль зүйн зөвлөгөө авах, МҮЭ-ийн гэрээт өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх
- Шаардлагатай үед ҮЭ-ээс хамтын гэрээ, хэлэлцээр бусад дүрэм, журамд заасны дагуу оюун санаа, эд материалын тусламж авах
- Төрийн болон иргэдийн төлөөлөгчдийн бүх шатны байгууллагад сонгогдох эрхээ эдлэхдээ үйлдвэрчний эвлэлээс хуулийн хүрээнд мөнгөн бус дэмжлэг авах
- МҮЭ-ийн сургалт, соёл, үйлчилгээ, амралт сувилалаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх
- ҮЭ-д элсэх, гарах, дахин элсэх
Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний үүрэг
- Хууль ёсыг дээдлэн сахиж, ашиг сонирхлоо хамтран хамгаалах, ҮЭ-ийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэх
- ҮЭ-ийн гишүүний татварыг сар бүр цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 1 буюу түүнээс дээш хувиар бэлэн бусаар хураалгаж, ҮЭ-ийн сан хөмрөгийг арвижуулахад идэвх санаачилгатай байх
- Байгууллагынхаа ҮЭ-ийн хороонд харьяалагдаж ҮЭ-ийн дүрэм, үйл ажиллагааны чиг баримтлал, бодлого шийдвэрийг хамт олондоо сурталчлах, ҮЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд оролцох
- Төр засгийн болон Монголын ҮЭ-ийн бүх шатны байгууллагад нэр дэвшсэн, сонгогдсон, томилогдсон МҮЭ-ийн гишүүн хүмүүсийг дэмжиж ажиллах
- МЭҮХ, ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан хурал, уулзалт, ярилцлага, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
Онцлох мэдээлэл
Шинэ
2021-12-30
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо МҮЭХ-ны 2021 оны “Тэргүүний гишүүн байгууллага”-аар шалгарлаа
2021-12-30
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор 12-р сарын 28-нд “Оны шилдэг байгууллага, ажилтан, сонгуультан”-ыг шагнаж урамшуулсан юм.
Шинэ
2021-10-28
Уртын ээлжээр ажиллах хугацааг хойшлуулахыг эсэргүүцэж Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ
2021-10-28
ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5.9-д заасан эрхийн хүрээнд орон даяар ажил хаялт зохион байгуулж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Шинэ
2021-10-07
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 25 жилийн ой тохиож байна
2021-10-07
1963 онд байгуулагдсан Аж үйлдвэрийн ҮЭ-ийн Төв хороо нь 1996 оноос Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон өөрчлөгдөж, өдгөө 25 жилийн ойтойгоо золгоод байна
Шинэ
2021-08-31
Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын гурван талт хэлэлцээр байгууллаа
2021-08-31
Энэ удаагийн хэлэлцээрээр Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангаж ажиллах зэрэг асуудал дээр талууд санал нэгдсэн юм.
Шинэ
2021-08-31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ
2021-08-31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Шинэ