card

Гишүүн байхын давуу тал

Эвлэлдэн нэгдэж ҮЭ-байгуулснаар Та

  • МҮЭ-ийн гишүүн болно.
  • Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулах хүчтэй байгууллагатай болно.
  • Ажил олгогчийн аливаа хууль бус дарамт шахалтаас хамгаалагдана.
  • ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан захиргаа эзэдтэй хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж,түүний үр шимийг хүртэнэ.
  • Эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан, ажил хаялтанд орлцох эрх эдэлнэ.
  • ҮЭ-ийн ажилтнууд тантай өдөр дутам шууд харилцана
  • Хууль бусаар ажлаас халагдахгүй
  • Баталгаатай ажлын байранд ажиллаж, чанартай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллана.
  • Тохирсон цалин хөлсөө цаг тухайд нь авна.
  • Хөнгөлөлт тусламж, дэмжлэг зэрэг нийгмийн асуудлаа хамтын гэрээгээр шийдвэрлүүлнэ.
  • Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хөнгөлөлттөй үнээр өмгөөлүүлэх эрх эдэлнэ.
  • Хамтын тэмцэлд оролцож, нийгэм эдийн засгийн асуудлаар тавьсан шаардлагаа шийдвэрлүүлнэ.
  • Үйлвэрчний эвлэлийн сургалтанд хамрагдах хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх эрхтэй болно.
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад сонгох сонгогдох эрх эдэлнэ.
  • Үйлдвэрчний эвлэлийн харьяа өмчийн газрууд болон Хөдөлмөр сониноор хөнгөлөлттөй үйлчлүүлэх эрхтэй болно.(Хөдөлмөрийн дээд сургууль, Сонгино амралт,Үйлдвэрлэл үйлчилгээний төв, МҮЭ-ийн соёлын төв ордон г.м)
  • Олон улсын болон МҮЭ-ийн шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах эрхтэй.

Онцлох мэдээлэл