Даргын мэндчилгээ
Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо өнцөг булан бүрт нэгэн сэтгэлээр зүтгэж яваа эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын мянга мянган ажилтнууд, ҮЭ-ийн гишүүд, үе үеийн ахмадууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь эрчим хүчний салбар дахь ногоон хөгжлийн төлөө, мөн салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрлөх эрхийг тууштай хамгаалах, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргахыг хичээн төр, ажил олгогч нартай зөвшилцөн ажиллаж байна.
Цаашид үйлдвэрлэлийн ослыг тэглэж, бүтээмжийг нэмэгдүүлэн, өөрийн ур чадварыг хөгжүүлэн идэвх санаачилгатай ажиллан, ажлын байран дээрээ эвлэлдэн нэгдэж хөдөлмөрийн эрх ашгаа тууштай хамгаалан ҮЭ-ийн олон талт үйл ажиллагааг дэмжин ажиллахыг салбарын нийт ажилтнууд, ҮЭ-ийн гишүүддээ уриалж байна.
Дарга Д.Долгор