ЯПОН УЛСЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбоотой 2010 оноос хойш хамтын ажиллагаатай, эв санааны нэгдэлтэй ажиллаж, харилцан төлөөлөгчөө урьж, туршлага солилцож ирсэн билээ.

Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбоо нь 224 гишүүн байгууллагатай, 260 мянган гишүүнчлэлтэй томоохон байгууллага юм.

Энэ удаад МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлага, тэргүүлэгчид Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Мория Мибү, улс төр, гадаад харилцааны дэд дарга Канако Такеда, ажил эрхлэлтийн бодлого хариуцсан газрын дарга Казүки Хирота, тусгай гүйцэтгэх хорооны гишүүн Фүмия Арима, Окаяма мужийн ҮЭ-ийн дарга Томохиро Ичикава нарыг хүлээн авч уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Энэ үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж салбарын холбооны бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Мөн, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-д намын жагсаалтаар сонгогдсон гишүүн С.Эрдэнэбат нар Мория Мибү тэргүүтэй Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны удирдлагуудыг тус бүр хүлээн авч уулзсан юм.