Салбарын ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа болон Хамтын хэлэлцээрийн талаар танилцуулж, урилгаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир “МҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа ба цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж, МҮЭ-ийн холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс, МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооны дарга Б.Галбадрах нар холбогдох асуудлаар мэдээлэл өгөв.




МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дүрмийн 3-р зүйлийн 3.1.7-д заасан “Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх...” зорилтын хүрээнд, мөн 2025 оны Ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хороо болон Залуучуудын хорооны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн баталлаа.


Хуралд орон нутгуудад болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүч, уул уурхайн салбарын 20 гаруй байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцсон юм.

