МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, тус холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга, Төлөөлөгчдийн ахлагч Д.Эрдэнэбат нараар ахлуулан ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхсаран, УБДС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Дашдаржаа, УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Балжинням, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Баяржаргал, Дарханы ДЦС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Хүдэр, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр 2026-2027 оны Хамтын хэлэлцээрт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг хангах нэн тэргүүний шаардлагын хүрээнд Хамтын хэлэлцээрийн 3 дугаар бүлэг буюу цалин хөлсний талаар эхэлж хэлэлцэх шийдвэрт хүрч хэлэлцээ эхэллээ.


Хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг үйлдвэрчний эвлэлийн гишүүддээ тухай бүр мэдэгдэх болно.

