Сургалтыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж нээж, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга С.Дэлгэрмаа “МҮЭ-ийн холбооны дотоод хяналтын дүрэм ба түүний хэрэгжилт”, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн дарга Э.Наранчимэг “МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилт”, “Хяналт шалгалт хийхэд анхаарах асуудал, эргэх холбоо”, МҮЭ-ийн холбооны нягтлан бодогч О.Оюунсайхан “ҮЭ-ийн байгууллагын санхүүгийн ил тод байдал ба хариуцлага” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.








