ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЕРЭН-ӨЛЗИЙД ХӨДӨЛМӨРИЙН СОНИРХЛЫН МАРГААН ҮҮСГЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээ хийх мэдэгдлийг Үйлдвэрчний эвлэлийн талаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл болох хоёр талаар 2026 оны нэгдүгээр 08-ны өдөр хэлэлцээрийг эхлүүлсэн.

 

2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн 4 дэх заалтад 2026 оны цалин хөлсний нэмэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор нэмэлт хэлэлцээрээр тохирохоор заасан тул Үйлдвэрчний эвлэлийн талын саналаар нэн түрүүнд цалин хөлсний бүлгийг эхлүүлж, талууд тус бүлгийг хэлэлцэн тохиролцсоны дараа бусад бүлгийг хэлэлцэхээр шийдвэрлэж, дэгийг баталсны дагуу хэлэлцээр үргэлжилсэн юм.

Хэлэлцээрийн талууд өнгөрсөн хугацаанд албан ёсны хэлэлцээрийг 3 удаа, албан бус уулзалтыг 1 удаа хийж, харилцан шаардлагатай мэдээллүүдийг солилцож, цалин хөлс нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар хэлэлцэж, Үйлдвэрчний эвлэлийн талаас бүхий л хүчин чармайлтыг гаргасан боловч Яам, Ажил олгогч талаас цалин хөлс нэмэх огт боломжгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсээр тодорхой тохиролцоонд хүрээгүй юм.

Иймд, Үйлдвэрчний эвлэлийн талаас Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх санал бүхий албан бичгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийд хүргүүллээ.