Үйлдвэрчний эвлэлийн талын саналаар нэн түрүүнд цалин хөлсний бүлгийг хэлэлцэж, тус бүлгийг хэлэлцэн тохиролцсоны дараа бусад бүлгийг хэлэлцэхээр шийдвэрлэсний дагуу талууд өнгөрсөн хугацаанд албан ёсны хэлэлцээрийг 3 удаа, албан бус уулзалтыг 1 удаа хийсэн ч тодорхой тохиролцоонд хүрээгүй тул Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг шийдвэрлэх санал бүхий албан бичгийг 2026 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийд хүргүүлсэн билээ.
Гэвч, Яам /ажил олгогч/ талаас хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй учир Үйлдвэрчний эвлэлийн талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.5-д заасны дагуу Хөдөлмөрийн зуучлагч томилуулах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүллээ.

