ХӨДӨЛМӨРИЙН СОНИРХЛЫН МАРГААНД ЗУУЧЛАГЧ ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА

Хөдөлмөрийн тухай хуулийн 149.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа эхэлж, хөдөлмөрийн зуучлагч Д.Нармандах 2026 оны гуравдугаар сарын 04-ний өдөр ажил олгогчийн тал буюу Эрчим хүчний яамны төлөөллүүдтэй уулзалт хийсэн бол өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн талын төлөөллүүдтэй уулзлаа.

Хөдөлмөрийн зуучлагч маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн талуудтай хамтад нь уулзаж, салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд харилцан тохиролцвол зуучлагч энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэгдэнэ.

Хэрэв талууд зуучлалын шатанд харилцан тохиролцоонд хүрэхгүй бол Үйлдвэрчний эвлэлийн талаас дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд мэдээллийг тухай бүр хүргэх болно.