ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдөж буй “Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд тус салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан эсэх талаар тодрууллаа.

ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун “ЭХЗХ нь салбарын ажиллагсдын цалин хөлсний нэмэгдлийг тооцохдоо өмнөх онуудын инфляцитай уялдуулдаг. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс тавьж буй шаардлага буюу ажилтнуудын цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаа тул эх үүсвэрийг хэрхэн шийдэх боломжийн талаар тооцоолол хийж, талууд хамтран ажиллах нь зүйтэй. Ямар эх үүсвэрээр шийдэх нь Засгийн газрын эрхийн асуудал” гэв.

Түүнчлэн, ажлын байрны бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг бодитоор тооцоолсон ажлын байрны зураглал хийх асуудлаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны зүгээс хамтран ажиллахад бид нээлттэй байх болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.