БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ УРИЛГААР МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ТУС УЛСАД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо болон БНСУ-ын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд салбарын холбооны Эрчим хүч хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Монголросцветмет ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Батболд, ЭБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ганбат, ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Ж.Чинбат нар 2024 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Солонгос улсад зочилж, туршлага судалж байна.

Тэд БНСУ-ын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Чой Чеол Хо, дэд дарга Чүэ Ён Сү, Бодлого төлөвлөлтийн дарга И Хин Рёл, Бодлогын албаны дарга Кимоно Хан Хун, Нарийн бичгийн дарга Ким Ха На, Нийгмийн халамжийн албаны дарга Чүэ Сүн Хи нартай уулзан, холбоодын үйл ажиллагаа, бодлого, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов. Мөн БНСУ-ын цахилгаан эрчим хүчний корпорацийн Сөүл түгээх станцын үйл ажиллагаа болон шинээр баригдаж буй түгээх станцын шинэчлэлийн ажилтай танилцлаа.