МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос МУУҮА-ийн дэд захирал П.Оюунбилэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээр"-ийн 3.2 дахь заалтыг үндэслэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгох нэмэлт өөрчлөлтийг баталж, бүртгүүлэн, мөрдүүлэх шаардлагыг хүргүүллээ.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Бага хурлын хооронд ҮЭ-ийн холбоог удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх хорооны IV хуралдааныг зарлан хуралдууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулж буй Эрчим хүчний салбарын сагсан бөмбөг, ширээний теннис, волейбол, шатар, и-спорт, олс таталт гэсэн 6 төрөлт Спортын их наадмын нээлт 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Дэлгэрэнгүй“САЛХИ ЭРГЭНЭ” сүлд дуу, түүний клипэнд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажилладаг энгийн хөдөлмөрчин олны ажил хөдөлмөрийн онцлогоос гадна тэднийг төлөөлөн хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалан ажилладаг салбарын ҮЭ-ийн холбооны ажлын онцлогийг орчин үеийн өнгө аяс, үг, аялгуу, дүр дүрслэлээр дамжуулан шингээж өгчээ.
ДэлгэрэнгүйЭрчим хүч, геологи, уул уурхайн салбарын мянга мянган ажилтны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж гишүүдийнхээ талархлыг хүлээн ажилладаг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Түүхт 30 жилийн ойн Баярын хурал 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр МҮЭСТО-нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд 2025 онд Говьсүмбэр, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Багануур дүүрэгт очиж, эрчим хүч, уул уурхайн компаниудын захиргаа, ҮЭ-ийн хороодтой хамтран ажилтнуудад үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж ажилласан билээ.
ДэлгэрэнгүйОлон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөө!” эв нэгдлийн жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох аймаг, салбар, нийслэлийн 35 холбоодоос нийт 10 мянга гаруй гишүүд оролцлоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд, мөн Монгол Улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороотой хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!" сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, дотоод асуудал, сургалт хариуцсан мэргэжилтэн А.Нямсүрэн, хөдөлмөрийн хяналт, хуулийн мэргэжилтэн Д.Билгүүн нар 2026 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс ХХК-д очиж ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны зүгээс ажилтнуудын эрх ашгийг төлөөлж, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Улсын Их Хурал, Засгийн газраас шаардаж, жагсаал цуглаан зохион байгууллаа!
ДэлгэрэнгүйЭрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн төлөөлөгчид Эрчим хүчний сайд Б.Найдалаатай уулзаж, салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-үүдийн холбооны бага хурлын шийдвэрээр эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж, шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 30 жилийн түүхийг бүтээгээд байна.
Дэлгэрэнгүй2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Дэнрёкүсоорэний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бол энэ удаад Дэнрёкүсоорэний урилгаар салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Япон улсад ажиллаад ирлээ.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарын удирдлага, тэргүүлэгчид 2026 оны гуравдугаар сарын 19-нд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны зураглал хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардаж байна!
Дэлгэрэнгүй
















