ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЭЛ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Уулзалтаар Эрдэнэс Монгол нэгдэл ХХК-ийн харьяа компаниудын ажилтнуудын үндсэн цалинг Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн дагуу хамгийн багадаа 20 хувиар нэмэгдүүлэх, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ҮЭ-ийн байгууллагуудын санхүүгийн хараат бус байдал алдагдаж, захиргаанаас дарамт, нөлөөлөл ирэх зэргээр хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд саад учирч буй явдлыг хэрхэн засч сайжруулах талаар ярилцав.

Эрдэнэс Монгол нэгдэл ХХК-ийн зүгээс боловсон хүчний болон цалин хөлсний асуудлыг бодитоор харж, нэгдлийн түвшинд тогтолцоогоор нь шийдвэрлэх үүднээс “Цалин хөлсний бодлогын баримт бичиг” батлаад буй талаар гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэл өгөв.