Улсын хэмжээнд 2023 онд үйлдвэрлэлийн ослын 408, харин 2024 онд 712 тохиолдол бүртгэгджээ. 2024 оноос үйлдвэрлэлийн ослын бүртгэлд шинэчлэлт хийж, актыг цахимаар үйлддэг болсноор ослын илрүүлэлт ийнхүү нэмэгдсэн байна.
Ослын тоо өмнөх оныхоосоо 40 гаруй хувиар өссөн нь илрүүлэлт сайжирсантай холбоотой байж болох ч нөгөө талаас үйлдвэрлэлийн осол нэмэгдэж буйн дохио болохыг чуулганы үеэр ХАБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байлаа.