Хамтарсан багийн гишүүд хүнд ээлтэй хөдөлмөрийн харилцааг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд Бор-Өндөр УБҮ-ийн захиргаа болон ҮЭ-ийн хороотой хамтран ажиллаж, компанийн ажилтан эмэгтэйчүүдэд үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн “Бидэнд тулгарч буй асуудал, би, бид юуг хийх хэрэгтэй вэ?” сургалт, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж, баримт бичгүүдтай танилцаж, ажлын байрны үзлэг хийж, уурхайн хэмжээнд ХАБЭА-г хэрхэн ханган ажиллаж буйтай танилцан, боломжит хэлбэрээр бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар мэдээлэл цуглуулж ажилласан юм.
Энэ үеэр MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж Бор-Өндөр УБҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүхтэй хариуцлага, үр дүнгийн гэрээ байгуулав.
Хамтарсан багт MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж ажлын албаны мэргэжилтнүүдтэйгээ, мөн Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Туяа, бизнес ба хүний эрхийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Байгалмаа нар ажиллав.