ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮД, СОНГУУЛЬТНУУД “ШУДАРГА ХӨДӨЛМӨР - ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ” ЖАГСААЛД НЭГДЛЭЭ

Шударга хөдөлмөр - Шударга нийгмийн төлөөх энэхүү жагсаалд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуультнууд эвлэлдэн нэгдлээ.

Анх 1886 оны тавдугаар сарын 1-нд АНУ, Канадад ажилчид ажлын цагийг өдөрт 8 цаг болгохыг, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж томоохон жагсаал хийжээ. Харамсалтай нь, уг жагсаалыг харгис аргаар тараахыг оролдсон бөгөөд, ажилчид цагдаа нартай мөргөлдөн, улмаар 8 цагдаа амь насаа алдаж, 4 ажилчныг буруутган цаазалсан байна.

Энэ жагсаал дэлхий даяар тархан 1889 онд Парист ажлын цагийг 8 болгож, улмаар ОУ-ын ажилчдын эрхийн өдөр болгон зарласан байдаг.

Өнөөдөр дэлхийн 140 гаруй оронд энэ өдрийг олон мянган ажилчид төр засаг, ажил олгогчдод дуу хоолойгоо хүргэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийг зорьж, тэмдэглэж байна.