“ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ-2” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ХЭСЭГ БОЛОХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Багануур ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хороо болон Бор-Өндөр УБҮ-ийн ҮЭ-ийн хорооноос зохион байгуулсан “Хариуцлагатай манлайлал-2” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Бидэнд тулгарч буй асуудал, би, бид юуг хийх хэрэгтэй вэ, хэрхэн хариуцлагатайгаар манлайлах вэ?” багийн ажил, сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж ажиллалаа.

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Багануур ХК-д зохион байгуулсан энэхүү хамтарсан үйл ажиллагаанд дээрх хоёр ҮЭ-ийн хорооны нийт 50 гаруй залуус хамрагдав.

Энэ үеэр MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж салбарын холбооны гишүүн байгууллага болох Багануур ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга С.Нарантунгалагтай хариуцлага, үр дүнгийн гэрээ байгуулав.