ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АНХАН ШАТНЫ ХОРООДООС ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРТ САНАЛ АВАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Уулзалт хэлэлцүүлэгт салбарын холбооны гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн сонгуультнууд оролцож, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой үнэ цэнтэй саналуудыг өгч, ажиллаж хөдөлмөрлөх явцад тохиолдсон бодит жишээнүүдээсээ хуваалцан, өөр хоорондоо туршлага солилцсонд уулзалтын ач холбогдол оршиж байлаа.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор томилогдсон хэлэлцээрийн төлөөлөгчид энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудад редакц хийн төсөл боловсруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацид хэлэлцээ эхлүүлэх мэдэгдлийн хамт тус тус хүргүүлэх юм.