“Бизнес ба хүний эрх”, “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ын тухай ойлголт өгөх, “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г геологи, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдлэг олгох зорилго бүхий энэхүү сургалтад МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн сонгуульт 30 гаруй залуус хамрагдлаа.



Сургалтыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж нээж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Ариунаа, ахлах зөвлөх Ш.Байгалмаа, зөвлөх Д.Номинчимэг нар илтгэл, мэдээлэл өгч, оролцогчид багаар ажиллан, Хүний эрхийн магадлан шинжилгээг хийж гүйцэтгэх, Хүний эрхэд учирч болзошгүй болон учирсан бодит сөрөг нөлөөлөл, эрсдэлийг илрүүлж үнэлэх, Хүний эрхийн сөрөг нөлөөлөл илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зэргээр сургалтаас олж авсан мэдлэгээ бататгах дасгал хийж, сургалтын агуулгын хүрээнд сорил өгч, сургагч багшийн Сертификатаа гардан авлаа.











