МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИРТАЙ УУЛЗАЖ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээр байгуулахтай холбоотой Хөдөлмөрийн сонирхлын маргааныг зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах үе шатанд талууд харилцан тохиролцоонд хүрээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д заасны дагуу ажил хаялт зохион байгуулах нөхцөл бүрдсэн.

Үүнтэй холбоотойгоор салбарын ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамиртай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /Салбарын болон үндэсний хэмжээнд ажил хаялт зохион байгуулах эсэх асуудлыг тухайн шатны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагуудын дийлэнх олонх ажил хаялт зарлах тухай санал хураалтад оролцож, олонх нь дэмжсэн тохиолдолд тухайн шатны үйлдвэрчний эвлэлийн холбоо шийдвэрлэнэ/-т заасанчлан ажил хаялт зарлах эсэхийг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудаар хэлэлцэж шийдвэрлэх болно.