ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАНГКОК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НҮБ-ЫН ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН 8 ДАХЬ УДААГИЙН ФОРУМД ОРОЛЦОВ

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд 2025 онд 3 аймаг, нэг алслагдсан дүүрэгт очиж, Шивээ-Овоо ХК, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, Багануур ХК, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дарханы дулааны сүлжээ ХК, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захиргаа болон ҮЭ-ийн хороодод ажиллан, сургалт, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлж, мөн 2026 оны хоёрдугаар сард МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн сонгуульт залуусыг хамруулсан “Хариуцлагатай бизнес ба Хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдэвт сургагч багшийн сургалтыг зохион байгуулж ажилласан билээ.

Бангкок хотноо болсон дээрх форумын үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж хөдөлмөрийн маргаан зохицуулалт болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийн талаар танилцуулж, хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй сорилт бэрхшээл, шийдлүүдийн талаар улс орнуудын төлөөлөгчидтэй санал солилцлоо.