Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх сургалт явагдана

Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаад даруй 2 сарын хугацаа өнгөрчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шинэ хөдөлмөрийн хуулийг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тус тус эхлүүлээд байна. 

Энэ ажлын хүрээнд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо эрчим хүчний салбарын анхан шатны хороод болон тэдгээрийн ажил олгогчийн төлөөллүүдийг оролцуулан шинэ хөдөлмөрийн хуулийн талаар сургалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 

Уг сургалтыг IndustriAL Global Union ОУ-ын ҮЭ-ийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд холбооны дарга Х.Буянжаргалын урилгаар Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ЭХА-ийн ЕНБД Г.Пүрэвдорж нар оролцох юм. 

Сургалт 2021 оны 09 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана. 

Сургалтын талаар та бүхэнд эргэн мэдээллэх болно. Сургалтанд оролцогсдод амжилт хүсье.