Мэдээ мэдээлэл
Шинэ
2026-06-24
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН АЖИЛ ХАЯЛТ, ТҮҮНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2026-06-24
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон тэргүүлэгчид МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир болон МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 8:00 цагаас эхлэн улс орон даяар зохион байгуулахаар товлоод буй эрчим хүчний салбарын ажилтнуудын Ажил хаялт, түүний бэлтгэл ажлын явцыг танилцуулж, мэдээлэл өглөө.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас эрчим хүчний салбарт 06 сарын 30-ны өдрийн 8:00 цагаас эхлэн Ажил хаялт зарлах шийдвэр гарсныг хуульд зааснаар ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 22-ны өдөр Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлага, тэргүүлэгчид тус холбооны анхны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Балжиннямтай уулзаж, эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаях гэж буйтай холбогдуулан санал солилцлоо.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос МУУҮА-ийн дэд захирал П.Оюунбилэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээр"-ийн 3.2 дахь заалтыг үндэслэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгох нэмэлт өөрчлөлтийг баталж, бүртгүүлэн, мөрдүүлэх шаардлагыг хүргүүллээ.
Шинэ
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүйн улмаас Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, улмаар жагсаал цуглаан зохион байгуулах, Засгийн газар, Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлэх зэргээр хууль тогтоомжийн дагуу үе шаттай арга хэмжээнүүдийг авч ажилласан ч яам, ажил олгогч талаас цалин нэмэгдүүлэх тодорхой санал бүхий хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн.
Шинэ
2026-05-28
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД АЖИЛ ХАЯЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА
2026-05-28
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Бага хурлын хооронд ҮЭ-ийн холбоог удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх хорооны IV хуралдааныг зарлан хуралдууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулж буй Эрчим хүчний салбарын сагсан бөмбөг, ширээний теннис, волейбол, шатар, и-спорт, олс таталт гэсэн 6 төрөлт Спортын их наадмын нээлт 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Шинэ
2026-05-25
МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ СҮЛД ДУУ “САЛХИ ЭРГЭНЭ” ХЭМЭЭХ ШИНЭХЭН УРАН БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2026-05-25
“САЛХИ ЭРГЭНЭ” сүлд дуу, түүний клипэнд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажилладаг энгийн хөдөлмөрчин олны ажил хөдөлмөрийн онцлогоос гадна тэднийг төлөөлөн хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалан ажилладаг салбарын ҮЭ-ийн холбооны ажлын онцлогийг орчин үеийн өнгө аяс, үг, аялгуу, дүр дүрслэлээр дамжуулан шингээж өгчээ.
Онцлох мэдээлэл
Шинэ
2025-06-12
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ КОМИСС”-ЫН ГИШҮҮДЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-12
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагуудын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-ын гишүүдэд чиглэсэн сургалт зохион байгууллаа.
Шинэ
2025-06-05
ДЦС-3 ТӨХК-НД ГАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ БОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСЭДСЭН АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД "ШААРДЛАГА" ХҮРГҮҮЛЛЭЭ
2025-06-05
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан НБД Д.Эрдэнэбат, ДЦС-3 ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран нар дараах байр суурийг илэрхийлэв:
Шинэ
2025-06-03
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО, ЭРДЭС БАЯЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ТББ-ЫН ХАМТАРСАН БАГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ
2025-06-03
Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг 2025 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа.
Шинэ
Эрчим хүчний салбарын ажилтнуудад хамгийн их хүлээлт үүсгэж ирсэн асуудал бол цалин хөлс нэмэгдүүлэх тухай асуудал юм. Иймд, нэн тэргүүнд Эрчим хүчний яам, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийн III бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарал хандуулж, салбарын хөгжлийн бодлого, цалин хөлстэй холбоотой судалгаануудын үр дүнд үндэслэн хэлэлцээр хийж, талууд саналаа нэгтгэсэн болно.
Шинэ
2025-04-15
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРМУУД ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭВ
2025-04-15
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, эрчим хүчний салбарт Монгол Улсын хууль, дүрэм журмууд зөрчигдөж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос анхан шатны хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 14-нд шинээр сонгогдсон идэвхтэн сонгуультнуудад сургалт зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны II хуралдаан амжилттай болж, салбарын холбооны үйл ажиллагаа, бодлого, зорилттой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шинэ
2025-03-12
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АЖИЛЛАГСДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-03-12
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос уул уурхайн салбарт хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болон ажил олгогч, ажилтны төлөөллүүдийн дунд 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо Эрчим хүчний салбарын Хамтын /тарифын/ хэлэлцээр байгуулах эрхтэй субъект болохын хувьд тус холбооны дарга Д.Долгор хэлэлцээрийг эхлүүлж байр сууриа илэрхийллээ.
Шинэ
2025-02-14
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ "СИНО ХАЙДРО" ХХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙНА
2025-02-14
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хамтарсан баг "Сино Хайдро" ХХК-ийн уурхайд ажиллаж байна.
Шинэ
2025-02-12
МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБОО, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЭ-ИЙН ХОРООДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ НАРЫН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ
2025-02-12
Уулзалтын зорилго нь эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэчлэлийг үр өгөөжтэй явуулах, алдагдлыг ажилтнууд үүрч ирсэн байдлыг яаралтай өөрчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад үр дүнтэй хамтран ажиллах явдал байв.
Шинэ
Эрчим хүчний салбарын 2025-2026 оны хамтын хэлэлцээр байгуулах асуудал хуулийн хүрээнд явагдаж байсан ч “ДЦҮТ” ҮЭ-ийн холбоог хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэл МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоотой байгуулсан 2023-2024 оны хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахаар талууд тохиролцов.
Шинэ
Сургалтын үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Туяа нар хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурж, цаашид үргэлжлэх олон үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, ЭОМЭН ХХК-ийн ерөнхий захирал Г.Болормаа нар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Шинэ
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтнуудын “Уурхай дахь ХҮН!” зөвлөгөөнийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Блю Скай зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

