Мэдээ мэдээлэл
Шинэ
2026-04-14
2026-2027 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛААТАЙ УУЛЗЛАА
2026-04-14
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн төлөөлөгчид Эрчим хүчний сайд Б.Найдалаатай уулзаж, салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Шинэ
2026-04-13
САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САГСАН БӨМБӨГ, И-СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2026-04-13
1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-үүдийн холбооны бага хурлын шийдвэрээр эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж, шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 30 жилийн түүхийг бүтээгээд байна.
Шинэ
2026-04-07
ДЭНРЁКҮСООРЭНИЙ УРИЛГААР САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЖИЛЛААД ИРЛЭЭ
2026-04-07
2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Дэнрёкүсоорэний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бол энэ удаад Дэнрёкүсоорэний урилгаар салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Япон улсад ажиллаад ирлээ.
Шинэ
2026-03-19
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-03-19
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарын удирдлага, тэргүүлэгчид 2026 оны гуравдугаар сарын 19-нд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны зураглал хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Шинэ
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардаж байна!
Шинэ
2026-03-16
МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИРТАЙ УУЛЗАЖ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-03-16
Ерөнхийлөгч Э.Тамир “МҮЭ-ийн холбоо нь гишүүн байгууллагуудаа дэмжиж ажиллах үүргийнхээ хүрээнд эрчим хүчний салбарын ажилтнуудын ажил хаялтыг зохион байгуулалт, хууль эрх зүйн талаас дэмжин ажиллах болно. Мөн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах Ажлын хэсэгтэй нэгдэж ажиллах, эрчим хүчний салбарын ажилтнуудын Ажил хаялтыг зохион байгуулахад аймгуудын ҮЭ-ийн холбоодтой хамтран ажиллах бүрэн боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Шинэ
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн Зуучлагч томилуулах хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зуучлагчаар Д.Нармандахыг томилсон юм.
Шинэ
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээ хийх мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрчим хүчний яаманд хүргүүлснээр хэлэлцээр 2026 оны нэгдүгээр 08-ны өдөр эхэлсэн.
Онцлох мэдээлэл
Шинэ
2025-02-14
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ "СИНО ХАЙДРО" ХХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙНА
2025-02-14
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хамтарсан баг "Сино Хайдро" ХХК-ийн уурхайд ажиллаж байна.
Шинэ
2025-02-12
МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБОО, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЭ-ИЙН ХОРООДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ НАРЫН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ
2025-02-12
Уулзалтын зорилго нь эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэчлэлийг үр өгөөжтэй явуулах, алдагдлыг ажилтнууд үүрч ирсэн байдлыг яаралтай өөрчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад үр дүнтэй хамтран ажиллах явдал байв.
Шинэ
Эрчим хүчний салбарын 2025-2026 оны хамтын хэлэлцээр байгуулах асуудал хуулийн хүрээнд явагдаж байсан ч “ДЦҮТ” ҮЭ-ийн холбоог хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэл МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоотой байгуулсан 2023-2024 оны хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахаар талууд тохиролцов.
Шинэ
Сургалтын үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Туяа нар хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурж, цаашид үргэлжлэх олон үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, ЭОМЭН ХХК-ийн ерөнхий захирал Г.Болормаа нар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Шинэ
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтнуудын “Уурхай дахь ХҮН!” зөвлөгөөнийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Блю Скай зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага Амгалан дулааны станцын ҮЭ-ийн хорооны тайлан, сонгуулийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 15-нд болж, ҮЭ-ийн хорооны дарга болон тэргүүлэгчид, хяналтын хорооны гишүүдээ сонгов.
Шинэ
Олон Улсын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union)-ны эрчим хүчний салбар болон Зүүн өмнөд Азийн бүсийн оффисоос энэ сарын 22-23-ны өдрүүдэд Эрчим хүчний салбар дахь Шударга шилжилтийн баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар туршлага судлах уулзалт зөвлөгөөнийг Филиппин улсад зохион байгууллаа.
Шинэ
2024-10-23
Б.АЛТАНСҮХ: ХҮНТЭЙ ХАРИЛЦАХАД БЭРХШЭЭЛ ГАРДАГГҮЙ, ХАРИН ТОГТОЛЦООТОЙ АЖИЛЛАХАД ТУЙЛЫН ХҮНД БАЙДАГ...
2024-10-23
Тэр уг нь уул уурхайн хүнд даацын авто машины жолоочоор ажиллахыг хүсдэг. Уг ажлын цалин хөлс амьдралд нь хүрэлцэнэ гэж тэр боддог. Гэвч өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр ажиллаагүй л явна. Харин, хувь заяаны оноолтоор ч гэх үү, энэ л салбарынхаа хөдөлмөрчин хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө “жолоо мушгиж” явна.
Уншигч танд "Монголросцветмет" ТӨҮГ-ын харьяа "Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрт ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Б.Алтансүхтэй ярилцсанаа толилуулъя.
Шинэ
2024-09-11
ЕРӨНХИЙЛӨГЧ MORIYA MIBU МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООТОЙ ЭВ САНААНЫ НЭГДЭЛТЭЙ БАЙДГАА ИЛЭРХИЙЛЭВ
2024-09-11
Японы Цахилгаан эрчим хүчний үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбоо /Денрёоку СОРЕН/-ны Бүх гишүүдийн хурал болж байна.
Шинэ
Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Шинэ
Эрчим хүчний салбарын нийт ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүддээ Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Шинэ
2024-08-05
СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД ЗОЧЛОВ
2024-08-05
Монгол, Солонгос хоёр орны эрчим хүчний салбарын ҮЭ-ийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2024 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Монгол Улсад ирж ажиллаж байна.
Шинэ
“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун, Зүүн, Төвийн гурван үйлдвэрийн ажилчдын төлөөлөл 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Налайх дүүрэг дэх Зүүн үйлдвэрт хуралдаж ҮЭ-ийн хороогоо шинэчлэн байгуулав.
Шинэ
“Эв эрдэнэ” цахим сэтгүүлийн энэ дугаараас та бүхэн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаарай.

