Цаг үеийн мэдээлэл
Шинэ
2026-05-22
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН МЯНГА МЯНГАН АЖИЛТНЫ ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-05-22
Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын мянга мянган ажилтны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж гишүүдийнхээ талархлыг хүлээн ажилладаг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Түүхт 30 жилийн ойн Баярын хурал 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр МҮЭСТО-нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Шинэ
2026-05-12
ЕВРОПЫН ХОЛБООНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБОО, ЭРДЭС БАЯЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСАД САЙН ЖИШЭЭ БОЛОХУЙЦ ПРАКТИК ТӨСӨЛ БОЛСНЫГ ОНЦЛОВ
2026-05-12
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд 2025 онд Говьсүмбэр, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Багануур дүүрэгт очиж, эрчим хүч, уул уурхайн компаниудын захиргаа, ҮЭ-ийн хороодтой хамтран ажилтнуудад үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж ажилласан билээ.
Шинэ
2026-05-01
“НИЙГМИЙН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ!” ЭВ НЭГДЛИЙН ЖАГСААЛ ЦУГЛААНД МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН 120 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
2026-05-01
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөө!” эв нэгдлийн жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох аймаг, салбар, нийслэлийн 35 холбоодоос нийт 10 мянга гаруй гишүүд оролцлоо.
Шинэ
2026-04-30
САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙ БОЛОН ХАБЭА-Н САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-04-30
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд, мөн Монгол Улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороотой хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!" сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, дотоод асуудал, сургалт хариуцсан мэргэжилтэн А.Нямсүрэн, хөдөлмөрийн хяналт, хуулийн мэргэжилтэн Д.Билгүүн нар 2026 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс ХХК-д очиж ажиллалаа.
Шинэ
2026-04-16
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУД ЦАЛИН ХӨЛСӨӨ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-16
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны зүгээс ажилтнуудын эрх ашгийг төлөөлж, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Улсын Их Хурал, Засгийн газраас шаардаж, жагсаал цуглаан зохион байгууллаа!
Шинэ
2026-04-14
2026-2027 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛААТАЙ УУЛЗЛАА
2026-04-14
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн төлөөлөгчид Эрчим хүчний сайд Б.Найдалаатай уулзаж, салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Шинэ
2026-04-13
САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САГСАН БӨМБӨГ, И-СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2026-04-13
1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-үүдийн холбооны бага хурлын шийдвэрээр эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж, шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 30 жилийн түүхийг бүтээгээд байна.
Онцлох мэдээлэл
Шинэ
2025-06-03
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО, ЭРДЭС БАЯЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ТББ-ЫН ХАМТАРСАН БАГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ
2025-06-03
Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг 2025 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа.
Шинэ
Эрчим хүчний салбарын ажилтнуудад хамгийн их хүлээлт үүсгэж ирсэн асуудал бол цалин хөлс нэмэгдүүлэх тухай асуудал юм. Иймд, нэн тэргүүнд Эрчим хүчний яам, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийн III бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарал хандуулж, салбарын хөгжлийн бодлого, цалин хөлстэй холбоотой судалгаануудын үр дүнд үндэслэн хэлэлцээр хийж, талууд саналаа нэгтгэсэн болно.
Шинэ
2025-04-15
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРМУУД ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭВ
2025-04-15
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, эрчим хүчний салбарт Монгол Улсын хууль, дүрэм журмууд зөрчигдөж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос анхан шатны хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 14-нд шинээр сонгогдсон идэвхтэн сонгуультнуудад сургалт зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны II хуралдаан амжилттай болж, салбарын холбооны үйл ажиллагаа, бодлого, зорилттой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шинэ
2025-03-12
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АЖИЛЛАГСДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-03-12
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос уул уурхайн салбарт хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болон ажил олгогч, ажилтны төлөөллүүдийн дунд 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо Эрчим хүчний салбарын Хамтын /тарифын/ хэлэлцээр байгуулах эрхтэй субъект болохын хувьд тус холбооны дарга Д.Долгор хэлэлцээрийг эхлүүлж байр сууриа илэрхийллээ.
Шинэ
2025-02-14
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ "СИНО ХАЙДРО" ХХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙНА
2025-02-14
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хамтарсан баг "Сино Хайдро" ХХК-ийн уурхайд ажиллаж байна.
Шинэ
2025-02-12
МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБОО, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЭ-ИЙН ХОРООДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ НАРЫН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ
2025-02-12
Уулзалтын зорилго нь эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэчлэлийг үр өгөөжтэй явуулах, алдагдлыг ажилтнууд үүрч ирсэн байдлыг яаралтай өөрчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад үр дүнтэй хамтран ажиллах явдал байв.
Шинэ
Эрчим хүчний салбарын 2025-2026 оны хамтын хэлэлцээр байгуулах асуудал хуулийн хүрээнд явагдаж байсан ч “ДЦҮТ” ҮЭ-ийн холбоог хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэл МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоотой байгуулсан 2023-2024 оны хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахаар талууд тохиролцов.
Шинэ
Сургалтын үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Туяа нар хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурж, цаашид үргэлжлэх олон үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, ЭОМЭН ХХК-ийн ерөнхий захирал Г.Болормаа нар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Шинэ
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтнуудын “Уурхай дахь ХҮН!” зөвлөгөөнийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Блю Скай зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага Амгалан дулааны станцын ҮЭ-ийн хорооны тайлан, сонгуулийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 15-нд болж, ҮЭ-ийн хорооны дарга болон тэргүүлэгчид, хяналтын хорооны гишүүдээ сонгов.
Шинэ
Олон Улсын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union)-ны эрчим хүчний салбар болон Зүүн өмнөд Азийн бүсийн оффисоос энэ сарын 22-23-ны өдрүүдэд Эрчим хүчний салбар дахь Шударга шилжилтийн баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар туршлага судлах уулзалт зөвлөгөөнийг Филиппин улсад зохион байгууллаа.

