“САЛХИ ЭРГЭНЭ” сүлд дуу, түүний клипэнд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажилладаг энгийн хөдөлмөрчин олны ажил хөдөлмөрийн онцлогоос гадна тэднийг төлөөлөн хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалан ажилладаг салбарын ҮЭ-ийн холбооны ажлын онцлогийг орчин үеийн өнгө аяс, үг, аялгуу, дүр дүрслэлээр дамжуулан шингээж өгчээ.
ДэлгэрэнгүйЭрчим хүч, геологи, уул уурхайн салбарын мянга мянган ажилтны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж гишүүдийнхээ талархлыг хүлээн ажилладаг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Түүхт 30 жилийн ойн Баярын хурал 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр МҮЭСТО-нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд 2025 онд Говьсүмбэр, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Багануур дүүрэгт очиж, эрчим хүч, уул уурхайн компаниудын захиргаа, ҮЭ-ийн хороодтой хамтран ажилтнуудад үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж ажилласан билээ.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд, мөн Монгол Улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороотой хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!" сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, дотоод асуудал, сургалт хариуцсан мэргэжилтэн А.Нямсүрэн, хөдөлмөрийн хяналт, хуулийн мэргэжилтэн Д.Билгүүн нар 2026 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс ХХК-д очиж ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны зүгээс ажилтнуудын эрх ашгийг төлөөлж, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Улсын Их Хурал, Засгийн газраас шаардаж, жагсаал цуглаан зохион байгууллаа!
Дэлгэрэнгүй1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-үүдийн холбооны бага хурлын шийдвэрээр эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж, шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 30 жилийн түүхийг бүтээгээд байна.
Дэлгэрэнгүй2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны III хуралдаан амжилттай болж, салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, бодлого, зорилттой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйАнхан шатны ҮЭ-ийн хороодын дотоод хяналтын комиссын дарга, нягтлан бодогчдыг чадавхжуулах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, МҮЭ-ийн холбооны дотоод хяналтын дүрмийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү сургалтад нийт 30 гаруй мэргэжилтэн хамрагдав.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гишүүн байгууллагуудын Эмэгтэйчүүд, Залуучуудын төлөөллийн хурлыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, гурван талын төлөөлөл гарын үсэг зурж ёсчлон баталлаа.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо “АЖИЛТНАА СОНСЪЁ” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хуульч М.Дэлгэржаргал нар Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны гурван талт Хамт /тариф/-ын хэлэлцээрийн дүгнэлтийн актад гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн харилцаанд ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гишүүн байгууллагуудын “Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комисс”-ын гишүүдийг чадавхжуулах зорилго бүхий сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
















