МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйХөдөлмөрийн тухай хуулийн III бүлэгт заасанчлан Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг байгуулах хуулийн хугацаа болсонтой холбогдуулан МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Багануур ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хороотой хамтран “Анхан шатны хороодоос Хамтын хэлэлцээрт санал авах уулзалт хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 22-нд Багануур ХК дээр зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ти Ти Жи Ви Си ӨҮ ХХК-ийн ажилтнууд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж 2025 оны зургаадугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд цугларсан байх үед МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж тэдэнтэй очиж уулзсан юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 сарын 25-ны өдрийн шийдвэрээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ыг Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК-д нэгтгэх шийдвэрийг тооцоо судалгаагүйгээр гаргасан нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц шийдвэр болоод байна.
ДэлгэрэнгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хуульч М.Дэлгэржаргал нар Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны гурван талт Хамт /тариф/-ын хэлэлцээрийн дүгнэлтийн актад гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйМонголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит XXIV Их хурал МҮЭСТО-нд 2025 оны зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд болж, Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир МҮЭ-ийн холбооны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн харилцаанд ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гишүүн байгууллагуудын “Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комисс”-ын гишүүдийг чадавхжуулах зорилго бүхий сургалт зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагуудын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-ын гишүүдэд чиглэсэн сургалт зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан НБД Д.Эрдэнэбат, ДЦС-3 ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран нар дараах байр суурийг илэрхийлэв:
ДэлгэрэнгүйЕвропын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг 2025 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооноос хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн дунд 2025 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чадамжийг үнэлэх арга зүй эзэмших сургалт”-ыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБагануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Багануур ХК-д зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд нийт 50 гаруй залуус хамрагдлаа.
ДэлгэрэнгүйОлон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан тайван жагсаал цуглаанд орон нутгийн болон салбарын удирдлага, идэвхтэн сонгуультнууд оролцлоо.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний салбарын ажилтнуудад хамгийн их хүлээлт үүсгэж ирсэн асуудал бол цалин хөлс нэмэгдүүлэх тухай асуудал юм. Иймд, нэн тэргүүнд Эрчим хүчний яам, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийн III бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарал хандуулж, салбарын хөгжлийн бодлого, цалин хөлстэй холбоотой судалгаануудын үр дүнд үндэслэн хэлэлцээр хийж, талууд саналаа нэгтгэсэн болно.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, эрчим хүчний салбарт Монгол Улсын хууль, дүрэм журмууд зөрчигдөж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Дэлгэрэнгүй
















